
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
“Isomorphic Labs” бичил молекулын судалгааны чиглэлд “Novartis”, “Eli Lilly and Company”-тай хамтарна
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 08 13:40
250
Rafael Henrique/SOPA Images/LightRocket/Getty Images
“Isomorphic Labs” компани судалгааны ажилд зориулж “Eli Lilly and Company”-аас 45 сая ам.долларын санхүүжилтийг эхний ээлжид авна
“Alphabet”-ийн “Isomorphic Labs” компани Швейцарын “Novartis” болон АНУ-ын “Eli Lilly and Company”-тай стратегийн судалгааны чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Энэ хүрээнд “Isomorphic Labs” бичил молекулын эмчилгээний хэд хэдэн чиглэлээр судалгаа хийхэд зориулж “Eli Lilly and Company”-аас 45 сая ам.долларын санхүүжилтийг эхний ээлжид авахаар болсон байна. Мөн 1.7 тэрбум ам.долларыг судалгааны явцад гарах зардалд өгөх боломжтойгоор талууд тохиролцжээ.
Харин “Novartis”-тай бичил молекулын судалгааны гурван чиглэлд хамтран ажиллахаар болсон ба эхний ээлжид 37.5 сая ам.доллар, мөн судалгааны явцад үүсэх зардалд 1.2 тэрбум ам.долларыг авахаар болсон байна.
Cэтгэгдэл бичих