•Live
Биднийг дагах
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Цацрал
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
М.Цацрал
“Amazon” дата төвүүдээ өргөжүүлэхэд $150 тэрбумыг зарцуулна
Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 29 16:10
163
Зургийг: Nathan Howard/Bloomberg
"Amazon” компани сүүлийн хоёр жилд дата төвүүдэд 148 тэрбум ам.доллар зарцуулжээ
“Amazon” компани ирэх 15 жилд хиймэл оюуныг хөгжүүлэх дата төвүүддээ 150 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ.
Тус компани Виржиниа, Ореган мужид байрлах серверийн төвүүдээ өргөтгөхөөс Гадна Саудын Араб, Малайз зэрэг улсад шинэ төвүүд байгуулахаар төлөвлөж байна.
Хөрөнгө оруулалтын зардлаа нэмж байгаа нь үүлэн технологийн зах зээлээ тогтвортой байлгахыг зорьж байгаатай холбоотой аж. Тус компани сүүлийн хоёр жилд дата төвүүдэд 148 тэрбум ам.доллар зарцуулсныг “Bloomberg”-ийн дата мэдээллээс харж болохоор байгаа юм.
Шинэчлэл хийх төслүүдээ хойшлуулж бизнесийн харилцагчид нь зардлаа бууруулсантай зэрэгцэн “Amazon Web Service”-ийн борлуулалт өнгөрсөн онд доод түвшинд хүрч буурсныг тайлагнаж байв.
Cэтгэгдэл бичих