logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хүүхэд өсгөх зардал дэлхий дахинаа эрчимтэй өсөж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 31 17:15
    700
    Хүүхдээ асрах үүрэг хариуцлагын дийлэнхийг үүрдгийнхээ хувьд эмэгтэйчүүдэд илүү их ачаалал оногдож байна

    Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал  дэлхий даяар урьд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос зургаан хувиар өссөнийг “ECA International” компани мэдээлсэн байна. Харин АНУ-д дээрх зардал есөн хувиар өсжээ.

    Энэхүү зардлыг бууруулах нь эдийн засгийг уналтаас гарах, цаашлаад өсөлтийг дэмжиж, илүү тэгш нийгмийг цогцлоох гол түлхүүр юм. Хэдий тийм боловч дийлэнх улсын Засгийн газар залуу эцэг, эхчүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах талд хийсэн зүйл багатай аж. 

    Хүүхдээ асрах үүрэг хариуцлагын дийлэнхийг үүрдгийнхээ хувьд эмэгтэйчүүдэд илүү их ачаалал оногдож байна. Хүүхдээ өсгөх мөнгө олохоор ажиллаж байгаа тэдний хувьд ихэвчлэн ажлын цагаа багасгах, албан тушаал дэвшихгүй үлдэх, эсвэл ажлаасаа гарах сонголттой нүүр тулдаг аж. Харин зарим нь цөөхөн хүүхэдтэй байх эсвэл хүүхэд огт төрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Нөгөөтэйгөөр уян хатан ажлын цагаар л ажиллах боломжтой ээжүүдийн хувьд заавал оффистоо ажиллах хуваарь улам дарамт болох болжээ.

    “Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлээгүйгээс үүдсэн гарз хохирлыг нийгэм нийтээрээ төлж байна. Хэрэв эрчүүдтэй тэнцүү тооны эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлсэн бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 10 хувиар өндөр байх байсан” гэж “Bloomberg Economic”-ийн шинжээч Адриана Дупита онцолж байсан юм. 

    АНУ-д л гэхэд эмэгтэйчүүд хүүхдээ асрахын тулд ажлын цагаа бууруулснаар жилд ойролцоогоор 237 тэрбум ам.доллар алдагддаг тооцоолол гарчээ. Харин Европын Холбооны улсуудын дээрх алдагдал 255 тэрбум ам.доллар орчимд хүрсэн байна. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн ажлын байран дахь оролцоо нэмэгдэхийн хэрээр орлого өсөж, тэгш бус байдал болон ядуурлын түвшин буурч байгааг удаа дараагийн судалгаанууд баталсан юм. 

    Ийм үр дүнтэй байгаа учраас Засгийн газрууд болон компаниуд ажил эрхэлж буй эцэг эхчүүдийг дэмжих аргуудыг туршиж байна. Япон улсад зарим бизнесүүд ажилтны урамшууллын багцад хүүхэд асрах үйлчилгээ болон гэр бүлд ээлтэй орон сууцны хөтөлбөр санал болгож байна. Харин Их Британид нэлээд олон ажил олгогчид жирэмсний тэтгэмжийг нэмэгдүүлэн шинэ ээжүүдийг ажлын байранд нь үлдээх арга хэмжээ авч байна. Мөн Засгийн газар нь хүүхэд асрах үйлчилгээний татаасны хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

    Хэдий тийм боловч зардал өндөр хэвээр байх нь хүн бүрд л хүндхэн тусаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд хэрхэн амьдрах, ажиллах, гэр бүл зохиохоо шийдэхэд нь “Хүүхэд өсгөх зардал гол хүчин зүйл болж байна” хэмээн “Pregnant Then Screwed” хүмүүнлэгийн байгууллагын үүсгэн байгуулагч Жоэли Брэрли өгүүлж байсан юм. 

    АНУ 

    Орлогын эзлэх хувиар нь аваад үзвэл хүүхэд асрахад хамгийн өндөр зардалтай улс нь одоогоор АНУ гэдгийг ЭЗХАХБ-ын сүүлийн судалгаа харууллаа. АНУ-д бараа үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь зардал ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна. 2023 онд АНУ-д хүүхэд харах үйлчилгээний долоо хоногийн хөлс дунджаар 321 ам.доллар байсан. Харин өмнөх онд нь уг төлбөр 284 ам.доллар байжээ. Ялангуяа Нью-Йорк хотод хүүхэд асаргааны төлбөр бусад хотуудаас 16 орчим хувиар өндөр байсан байна. АНУ хөгжингүй орнууд дотроо ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоогоор доогуур жагсаж байгаагийн нэгэн шалтгаан нь энэ аж. 

    АНЭУ

    Бизнес, аялал жуулчлал, амралтын зангилаа цэг болсон Дубай хотод дэлхийн экспатуудын дийлэнх нь ажиллаж амьдардаг. Тэдний олонх нь хүүхэд асрагч хөлсөлдөг бөгөөд 2023 онд жилд дунджаар 17,500 ам.долларыг хүүхэд асрах үйлчилгээнд төлжээ. Харин төлбөр нь хүүхэд асрагчийн туршлага, хэлний мэдлэг, иргэншлээс нь шалтгаалан өсөж байсан байна. 

    Тус улсад ажиллаж буй ихэнх хүүхэд асрагч АНЭУ-ын “кафала” буюу “тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд гадаад улсаас иржээ. Харин ажилд орохын тулд Засгийн газрын хяналт шалгуураар орох бөгөөд энэ нь 2 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг процесс аж. Мөн ажил олгогч нь ажил горилогчийн виз, даатгал, замын зардлыг нь төлөх ёстой юм. 

    1400x934.jpg

    БРАЗИЛ

    Жишээ татвал дөрвөн сартайгаас таван настай хүүхэд хүлээн авдаг, 51 настай Сирлеа Пауличигийн хувийн өдөр өнжүүлэх төвд эцэг, эхчүүд сард ойролцоогоор 406 ам.доллар төлдөг аж. Харин тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 268 орчим ам.доллар юм. 

    Хэдийгээр Засгийн газраас хангадаг үнэгүй цэцэрлэг тус улсад бий ч хамрагдсан хүүхдийн тоо нь дэндүү их, мөн цэцэрлэгийн багтаамж нь хүрэлцдэггүйгээс азтай цөөн хэд нь л хамрагддаг аж. Судалгаанаас үзвэл гурваас доош насны бразил хүүхдүүдийн ердөө 30 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. 

    ИХ БРИТАНИ 

    Фаун Хадженсийн гэр бүлийн хоёр настай охиных нь зардал өнгөрсөн дөрөвдүгээр сард 1459 ам.доллароос 1698 ам.доллар болон өсжээ. Түүнчлэн баасан гараг бүр хүүхэд асрагч хөлсөлснөөр долоо хоногт 182 ам.долларын зардал гаргажээ. Харин өрхийн тооцоогоо хийж үзсэнээр тус гэр бүл хүүхдийнхээ асаргаанд жилд 19 мянга гаруй ам.долларыг зарцуулдгаа анзаарсан байна. Энэ нь цалингийнх нь 15 хувь аж.

    Их Британийн Засгийн газар төрсний дараах зургаан сард цалин олгох, мөн гурваас дээш насны хүүхдээ асрахад цалин харгалзахгүй татаас олгох зэргээр хүүхдийн халамж өгөхдөө харьцангуй өгөөмөр юм.  Гэсэн хэдий ч Их Британи гэр бүлүүд дунджаар өрхийн орлогынхоо 29 хувийг хүүхдээ өсгөхөд зарцуулдаг нь ЭЗХАХБ-ын судалгаанаас харагдсан байна. Энэ нь жилийн 17 мянга орчим ам.доллар бөгөөд дэлхийд дээгүүр түвшинд орох юм. 

    1400x934 (1).jpg

    ЯПОН 

    Япон эмэгтэйчүүдэд ажлаас гарах сонголт тэр бүр байдаггүй. Харин урт хугацааны чөлөө аваад хүүхдээ асарч, гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү амьдралын хэв маяг Япон эмэгтэйчүүдийн дунд нийтлэг. Жаахан хүүхдээ асарч буй ээж нар өдөрт долоон цагийг цалин тэтгэмжгүйгээр хүүхдээ асрах болон гэрийн ажилд зарцуулдаг. Энэ нь эрчүүдээс бараг тав дахин илүү цагийг зарцуулж байгаа хэрэг аж. Судалгаанаас үзвэл өнгөрсөн арван жилд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо эрчимтэй өссөн байна. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн гуравны нэг орчим нь ямар нэгэн хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байжээ. 

    Хэдийгээр Японы Төрөөс санхүүждэг 40 мянга орчим цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдийн төлбөр нь АНУ, Их Британитай харьцуулахад хамаагүй боломжийн үнэтэйд тооцогдох ч сарын дунджаар 200 ам.доллар хүрч байгаа нь системд уян хатан чанар үгүйлэгдэж байгааг харуулжээ. Ээжүүдэд хүүхэд асрагч хөлслөх сонголт байгаа ч уг боломж нь хязгаарлагдмал аж. Хүүхэд асрагч хөлслөхийг Японы нийгэм таашаадаггүйн хажуугаар өндөр үнэтэй. Өвөө эмээгээр нь харуулъя гэхэд залуус голчлон хөдөөгөөс хотод шилжин ирсэн байдаг тул тийм боломж хомс аж. Энэ мэт бэрхшээлүүд, мөн цалин хөлсний нэмэгдэл зогсонги байдалд орсноос үүдэн Япон улсад төрөлт буурч байгаа бөгөөд өдгөө төрөлтийн түвшнээрээ дэлхийд нэлээн доогуур бичигдэж байна.

    Cэтгэгдэл бичих