
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Цацрал
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Цацрал
OPEC+ I сараас гарцаа нэмэгдүүлэх шийдвэрээ хойшлуулж магадгүй
Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 27 13:25
200
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Брент төрлийн газрын тосны фьючерс ханш Лондоны Металлын биржид 1.9 хувиар өсөж, баррель нь 74 ам.доллар давлаа
OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн гарцаа өдөрт 180 мянган баррелиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байсан ч энэхүү төлөвлөгөөгөө хэдэн сараар хойшлуулахаар хэлэлцэж байна. Газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн зэрэг нь үүнд гол нөлөө үзүүлж байгаа аж. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 12 дугаар сарын нэгэнд хуралдахаар байгаа юм.
Брент төрлийн газрын тосны фьючерс ханш Лондоны Металлын биржид 1.9 хувиар өсөж, баррель нь 74 ам.доллар даваад байна.
Мягмар гарагт Саудын Арабын Эрчим хүчний сайд, ОХУ-ын Шадар сайд болон Ирак улсын Ерөнхий сайд нар Багдад хотноо уулзаж, зах зээлийн тогтвортой байдлын талаар хэлэлцлээ.
Cэтгэгдэл бичих