logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    TMK Energy: Нарийн сухайтын 3 цооногийн хийн урсгал 2023 оны турш нэмэгдсэн
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 29 10:00
    2410

    Зургийг: TMK Energy Limited

    "Гурвантэс XXXV” төсөл нь техник шинж чанарын хувьд маш сайн, мөн туршилтын цооногийн хөтөлбөр сайн загварчлагдсан, менежмент үр дүнтэй гэж дүгнэгджээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төсөл хэрэгжүүлж буй “TMK Energy” компани 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. 

    2023 оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн ажил нь эхэлсэн Нарийн сухайтын туршилтын гурван цооногийн олборлолт оны турш тасралтгүй явагдаж, хийн урсгалын хэмжээ нь тогтмол нэмэгдсээр байсныг тайланд онцолжээ.

    Харин тайлант жилийн эцсээр тус компани туршилтын цооногийн хөтөлбөрийнхөө гүйцэтгэлд хөндлөнгийн шинжээчдээр техникийн үнэлгээ хийлгэсэн байна. Үнэлгээгээр “Гурвантэс XXXV” төсөл нь техник шинж чанарын хувьд маш сайн, мөн туршилтын цооногийн хөтөлбөр сайн загварчлагдсан, менежмент үр дүнтэй гэж дүгнэгдсэнийг дурджээ.

    Түүнчлэн өнгөрсөн оны эцэст  “TMK Energy” компани нэгж хувьцаагаа 0.004 ам.доллароор үнэлж, ойролцоогоор 2.5 сая ам.долларын санхүүжилт босгосон байна.

    Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй “TMK Energy” компани “Гурвантэс XXXV” төслийн үлдсэн 33 хувийг “Talon Energy” компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхлээд байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих