logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Уул уурхайн долоо хоног" чуулга уулзалт гурав дахь жилдээ зохион байгуулагдана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 30 14:03
    497
    Тус чуулга уулзалтын эксклюзив медиа хамтрагчаар "Bloomberg TV Mongolia" ажиллахаар боллоо.

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Уул уурхайн 7 хоног" (Mongolian Mining Week 2024) арга хэмжээг 2024 оны аравдугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

    2023 оны чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Австрали, БНСУ, Япон, Энэтхэг, Франц, Испани зэрэг дэлхийн 20 гаруй орны 300 гаруй зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 5000 гаруй төлөөлөл оролцож, эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин, хариуцлагатай уул уурхай, компанийн сайн засаглал, нүүрс, газрын тос, өнгөт металл, аж үйлдвэржилт, өндөр технологийн түүхий эд зэрэг сэдвээр 90 гаруй илтгэл, мэдээлэл танилцуулагдаж, тулгамдсан асуудлаар санал солилцсон.

    2024 онд зохион байгуулагчдын зүгээс "Уул уурхайн долоо хоног" арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж дэлхийн эрдэс баялгийн салбарын шинэ хандлагууд болох эрчим хүчний ногоон шилжилт, критикалл минералын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан "Уул уурхайн 7 хоног" чуулган болон манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан "Minepro" үзэсгэлэн экспогоор өргөжүүлэн зохион байгуулах гэж байна.

    "Уул уурхайн 7 хоног" чуулганаар 4 хоногийн хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, тэрбум мод, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг бүх талын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээр хөтөлбөрт тусган ажиллаж байгаа бол Minepro үзэсгэлэнд Монгол, Их Британи, Канад, Солонгос, Япон, Казакстан, БНХАУ зэрэг Франц, Чех зэрэг 10 гаруй улсын  эрдэс баялгийн салбарын 250 гаруй ханган нийлүүлэгч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч нар оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг манай улсын эрдэс баялгийн салбарын оролцогч талуудад сурталчлан танилцуулахаар ажиллаж байна.  

    mining week.jpg

    Энэ онд Minepro үзэсгэлэн экспогоор өргөжиж, гадаад дотоодын төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлж, өмнөхөөсөө илүү том цар хүрээтэй зохион байгуулагдах тус чуулга уулзалтын эксклюзив медиа хамтрагчаар "Bloomberg TV Mongolia" ажиллана.

    Чуулганы 4 хоногийн хугацаанд бид чухал хэлэлцүүлгүүд, оролцогчид болон зочид төлөөлөгчдийн илтгэл, танилцуулгыг шууд дамжуулан хүргэхийн сацуу олон улсын болон дотоодын уул уурхайн компаниудын удирдлагууд, салбарын нэр хүндтэй зочидтой тусгай ярилцлага хийхээр төлөвлөж байна.

    Аравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Bloomberg TV Mongolia-тай хамт байгаарай. 

    Cэтгэгдэл бичих