logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Оны эхний 3 сарын байдлаар 15,000 гаруй "Prius" Япон улсаас импортлоод байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 29 09:00
    599

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Нийт автомашины импортын 47 хувь нь Японоос импортлогдсон “Toyota Prius” автомашин байна

    Энэ он гарсаар гуравдугаар сарын 25-ны байдлаар Монгол Улс нийт 32 мянга 585 автомашин импортлоод байгаа нь өнгөрсөн оны эхний гурван сарын импортоос хоёр дахин өндөр үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.

    Автомашины импорт 2020 оноос хойш жилд дунджаар 10 орчим хувиар өсөж, өнгөрсөн онд нийт 73 мянга 556 автомашин орж ирсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

    Энэ хугацаанд импортолсон автомашинуудын 47 хувийг Япон улсаас импортлогдсон “Toyota Prius” автомашин бүрдүүлж байгааг Гаалийн ерөнхий газар онцолжээ. "Toyota Prius”-ийн жилийн импортын тоо хэмжээ 2019 оноос хойш 20 мянгаас буугаагүй бөгөөд 2024 оны эхний гурван сард л гэхэд 15 мянга 248 орж ирээд байгаа аж.

    Тухайлбал: 2019 онд 26 мянга 947, 2020 онд 22 мянга 262, 2021 онд 23 мянга 537, 2022 онд 25 мянган 569 "Toyota Prius” загварын автомашин импортолж байжээ. Харин 2023 онд 31 мянга 524 "Prius”-ийг Япон улсаас оруулж ирсэн байна. 

    Cэтгэгдэл бичих