logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Парис Европын хамгийн том хөрөнгийн зах зээлийн байр сууриа Лондонд алдав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 18 09:20
    388

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Эммануэль Макроны мэдэгдлийн дараа Францын хөрөнгийн зах зээлээс 258 тэрбум ам.доллар хасагдаад байна

    Франц улс хөрөнгийн зах зээлийн хэмжээгээр Европт тэргүүлэгчийн байр сууриа Их Британид алдлаа. Үүнд Францын улс төрийн тогтворгүй байдал голлон нөлөөлсөн байна. Тодруулбал: Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт Парламентынхаа сонгуулийг товлосон хугацаанаас нь өмнө явуулах гэнэтийн шийдвэрээ зарласны дараа зах зээлд цочрол өгөөд байсан юм.

    Энэ нь Францын хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс 258 тэрбум ам.доллар арчигдахад хүргээд байна. Түүнчлэн Франц улсын Засгийн газрын өрийн дийлэнх хэсгийг хариуцдаг “Societe Generale”, “BNP Paribas” зэрэг банкны хувьцааны ханш тус бүр нь 10 хувиар унажээ.

    Францын хувьцаануудын үйл ажиллагааг хэмждэг “CAC 40 Index” сарын өмнө түүхэн дээд түвшинд хүрээд байсан ч дээрх мэдэгдлийн дараа өндөр дүнгээр унаж, 2024 оны өсөлтөө алдсан байна.

    Францын хувьцаануудын нийт үнэлгээ 3.13 их наяд ам.доллар байгаа бол Их Британийнх ялимгүй илүү буюу 3.18 их наяд ам.доллар байгааг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна. Ингэснээр Франц улс хоёр жилийн өмнө олж авсан Европын хамгийн том хөрөнгийн зах зээлийн байр сууриа Их Британид эргүүлэн шилжүүлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих