Зургийг: James MacDonald/Bloomberg
Канадын “Teck Resources” компанийн хүү, татвар, элэгдэл, хорогдлын зардлаас өмнөх ашиг нь 2023 оны IV улиралд 1.7 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн төсөөллөөс давсныг мэдээллээ. Үүнд ган хайлуулах нүүрсний борлуулалт нэмэгдэж, зэсийн олборлолт нь түүхэн дээд түвшинд хүрсэн, мөн зэсийн үнэ өсөлттэй байсан нь голлон нөлөөлсөн байна.
Тус компани Чили дэх “Quebrada Blanca” уурхайн олборлолтоо нэмэгдүүлснээр зэсийн олборлолт нь өнгөрсөн оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 58 хувиар өсөж, 103 мянган тонн болжээ.
Мөн Канад дахь “Highland Valley Copper” болон Перугийн Антамина дахь зэсийн уурхайнуудынх нь олборлолт нэмэгдсэнийг мэдээлсэн байна.
Үүнээс гадна “Teck Resources” компани Перугийн уурхайдаа хоёр тэрбум ам.долларын өргөтгөл хийхээр төлөвлөж байгаа аж.