logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида VIII сард Монгол Улсад айлчилж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 06 16:53
    1395

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Kyodo News: Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцэнэ

    Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх наймдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг "Kyodo News" агентлаг мэдээллээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд 2016 онд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилан Японы Монгол дахь хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмалын худалдааг өргөжүүлэх яриа хэлэлцээ өрнөх магадлалтайг онцолсон байна.

    Харин Монгол Улсаас Японд экспортлох бараа, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх талд төдийлөн ахиц гараагүйг статистик үзүүлэлт харуулж байгаа юм.

    Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаарх зогсонги байдалд ороод буй яриа хэлэлцээг сэргээхээр зорьж буйг “Kyodo News” агентлаг мэдээлжээ.

    Токиогийн зүгээс энэ асуудлаар БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд Монгол Улсыг зуучлагчаар ажиллан дэмжлэг үзүүлэхийг уриалах төлөвтэйг онцолсон байна.

    Үүнээс гадна Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида  наймдугаар сард Казакстан улсад айлчилж, Төв Азийн хуучин Зөвлөлтийн таван улсын удирдагчдын уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

    Фүмио Кишидагийн Монгол Улсад хийх айлчлал нь 2016 онд Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн айлчлалаас хойш хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

    Cэтгэгдэл бичих