logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Goldman Sachs: Ам.долларын ханш чанга байгаа нь хөгжиж буй орнуудад сорилт болох төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 14 14:05
    628

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    Ам.долларын ханшид мөнгөний хатуу бодлого, инфляц нөлөөлөх эрсдэлтэй байна гэж “Goldman Sachs” анхааруулав

    "Ам.долларын ханшийн өсөлт хөгжиж буй орнуудад дарамт болж хувирах эрсдэл зах зээлд давамгайлж байгаа"-г “Goldman Sachs” анхаарууллаа. "Эдийн засгийн хувьд илүү эмзэг байдаг улс орнууд валютын ханшийн уналтаас сэргийлэх хүрээнд бодлогын хүүгээ бууруулах талаар дахин бодолцож үзэх шаардлага үүсэж буй"-г “Goldman Sachs” онцолж байна. 

    "Оны эхэнд АНУ-ын эдийн засгийн өсөлт өндөр байсан нь ам.долларын ханш чангарахад нөлөөлж байсан. Харин одоо мөнгөний хатуу бодлого болон өндөр инфляц түлхүү нөлөөлөх эрсдэлтэй байна. Энэ нь хөгжиж буй орнуудын зах зээлд цоо шинэ сорилт болж байна" гэж “Goldman Sachs”-ийн Олон улсын валют, бодлогын хүү, хөгжиж буй зах зээлийн стратегийн судалгааны тэргүүн Камакшя Триведи мэдэгджээ.

    Ам.долларын ханш чангарсан нь Индонез, БНСУ, БНХАУ зэрэг улсад илүү их сорилт дагуулж магадгүй ч нөлөөлөл нь дэлхий даяар мэдрэгдэх болно гэдгийг тэрбээр мөн тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих