logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Ногоон ажлын байрны эрэлт нэмэгдсэн ч хүний нөөцийн хомсдол сорилт дагуулж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 27 16:30
    122

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Энэ онд ногоон ажлын байрны тоо өмнөх оноос 15 хувиар өсжээ

    Олон улсын хэмжээнд 16-24 насныхны 69 орчим хувь нь унших, бичих зэрэг дунд сургуулийн боловсролгүй байна гэж bloomberg-ийн шинжээчид мэдээллээ.

    Дэлхий нийтээр цэвэр эрчим хүчний  шилжилт хийж буй энэ цаг үед энэхүү нөхцөл байдал залууст хүндээр тусаж, тодорхой үүрэг рольтой оролцож чадахгүйд хүргэнэ гэж дүгнэсэн байна.

    Ялангуяа бага болон дунд орлоготой улс орнуудад залуус, эмэгтэйчүүдийн дийлэнх нь эзэмшсэн мэргэжил, ур чадваргүй, ажил эрхэлдэггүй, эсвэл тогтмол ажилгүй байгаа аж.

    Хэдий тийм боловч энэ асуудал дэлхийн аль ч улсад тодорхой хэмжээнд байгааг тодотгож байна. “Linkedin”-ээс гаргасан Дэлхийн ногоон ур чадварын тайлангаас харахад энэ онд ногоон ажлын байр өмнөх оноос 15 хувиар өсжээ. Нөгөө талаас энэхүү эрэлтийг хангах боловсон хүчин дутмаг байгаа нь сорилт дагуулж байгааг мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих