
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудаа дэмжих 47.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулаад байгаа ч хөрөнгө оруулалтын хэмжээ нь түүнээс давах төлөвтэй байгааг БНХАУ-ын Засгийн газрын ахлах зөвлөх мэдээллээ. Тухайлбал: “Industrial and Commercial Bank of China” зэрэг БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай илүү олон компани тус санд хөрөнгө оруулах магадлалтай байгаа аж.
БНХАУ-ын Засгийн газрын агентлагууд 2023 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээг сөрж, “Semiconductor Manufacturing International”, “Huawei Technologies” зэрэг дотоодын компаниудыг үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд түлхэц үзүүлсэн байна.
Ийнхүү чухал ач холбогдолтой чипийн төсөл, компаниудад санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхэд БНХАУ-ын “Industrial and Commercial Bank of China”, “China Construction Bank Corporation” зэрэг Төрийн өмчит томоохон зургаан банкны хөрөнгө оруулалттай “Big Fund” гол үүрэг гүйцэтгэхээр байгаа аж.