logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Aspire Mining” 2024 онд A$6.6 саяын цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 03 15:35
    202

    Зургийг: Aspire Limited

    “Aspire Mining” компани Монголд өндөр чанарын коксжих нүүрсний "Овоот" болон "Нүүрстэй" төслийг эзэмшиж байна

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани 2024 онд 6.6 сая австрали долларын татварын дараах цэвэр ашигтай ажилласнаа бүтэн жилийн аудитлагдсан тайландаа мэдээллээ.

     

    2023 оны сүүлийн хагас жилд 3.3 сая ам.долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад ашгийн үзүүлэлт нь эрс сайжирсан байна. Хэдий тийм боловч өнгөрсөн оны ашгийн багагүй хувь нь австрали долларын ханш ам.долларын эсрэг суларсан валютын ханшийн зөрүүгээс үүдэлтэйг мэдээлсэн юм.

    Санхүүгийн байдлын хувьд бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн нөөц 4.5 сая австрали доллар байсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая орчмоор буурсан дүн болж байна.

    “Aspire Mining” нь Монголд өндөр чанарын коксжих нүүрсний "Овоот" болон "Нүүрстэй" төслүүдийг эзэмшдэг.

    2024 онд тус компани “Овоот” төслийн талбайд байгуулах нүүрс ачих, бэлтгэх төвийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, мөн эрдэнэтийн төмөр замын терминалд нүүрсээ хүргэх замын дэд бүтцийн загвараа салбарын яамаар батлуулсан юм.

    Мөн "Овоот" төслийнхөө нөөцийг шинээр тогтоож, ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих