logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “VinFast”-ийн алдагдал 2023 оны IV улиралд 3.4 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 23 14:00
    268

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    “VinFast” компанийн орлого өмнөх улирлаасаа 23 хувиар өссөн ч алдагдал нь өндөр дүнтэй гараад байна

    Өнгөрсөн оны IV улиралд Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast”-ийн алдагдал 650.1 сая ам.доллар хүрч,  өмнөх улирлаасаа 3.4 хувиар өссөн дүнтэй гарсныг тус компани тайлагналаа.

    Хэдийгээр нийлүүлэлт эрчимжсэнтэй холбоотойгоор “VinFast” компанийн орлого өмнөх улирлаасаа 23 хувиар өссөн ч цэвэр алдагдал нь ийнхүү өндөр дүнтэй гарсан байна.

    Тодруулбал: IV улиралд буюу 2023 оны сүүлийн гурван сард тус компанийн орлого 436.5 сая ам.доллар болжээ. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 133 хувиар өссөн дүн аж.

    2023 онд “VinFast”-ийн цэвэр алдагдал 2395 ам.доллар хүрч, 2022 оныхоос 14.7 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих