logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ИТХ-ын 2024 оны сонгуульд МАН ялалт байгуулснаа зарлалаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 11 23:01
    1423

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg Topics

    Нийслэлийн ИТХ-ын 45 мандатын 40-д нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж, үр дүнгүүд танилцуулагдлаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт 21 аймгийн 14 аймагт, нийслэлийн есөн  дүүргийн наймд нь МАН-аас нэр дэвшигчид сонгогчдын олонхын санал авсан байна.

    МАН-ын бүлэг мэдэгдэл хийхдээ Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт урьдчилсан дүнгээр ялалт байгуулснаа зарлалаа. Мөн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 мандатын 40-д нь тус намын нэр дэвшигчид ялалт байгуулсныг мэдээлэв.

    Харин Ардчилсан намын бүлэг мэдэгдэлдээ "Энэ удаагийн сонгуульд 2020 оны сонгуулиас өндөр амжилттай оролцсоноо, мөн ардчилсан үзэл баримтлалтай намууд нэгдэж сонгуульд оролцвол ялалт байгуулах боломж нэмэгдэх"-ийг онцлов.

    Харин ирцийн хувьд улсын хэмжээнд энэ удаагийн сонгуулийн ирц 53.1 хувьд хүрсэн нь 2020 оны сонгуулийн ирц 56 хувь байснаас буурсан үзүүлэлт болж байна. Харин нэг сая гаруй сонгогч бүртгэлтэй нийслэлийн хэмжээнд ирц 42.3 хувьтай хаагдлаа. Харьцуулбал өмнөх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар ирц 47.88 хувьтай байсан юм.

    Насны бүлгээр нь ангилж харвал нийслэлийн 18-29 насны сонгогчдын ирц хамгийн муу байж, 28 гаруй хувь нь сонгуульд оролцжээ. Харин 60-аас дээш насны сонгогчдын ирц 65 хувиас илүү гарсан байна.

    Cэтгэгдэл бичих