
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
БНХАУ-ын томоохон зэс, алт олборлогч “Zijin Mining Group” дэлхийн эдийн засгийн удаашрал, геополитикийн хурцадмал байдал болон баялгийн үндсэрхэг үзэл зэрэг нь тус компанийн хилийн чанад дахь нэгдэн нийлэх хэлцлүүдийг хязгаарлаж болзошгүй байгааг мэдээллээ.
“Zijin Mining Group”-ийн цэвэр ашиг оны эхний хагаст 46 хувиар өсөж, 15 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллар хүрснийг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. Үүнд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн үйл ажиллагааны зардалдаа хяналт тавьсан нь гол нөлөө үзүүлжээ. Хэдий тийм боловч тус компанийн ирээдүйн ашиг, орлого, нэгдэн нийлэх хэлцэл болон гадаадад шинэ төслүүд худалдан авах зэрэгт нөлөөлж болзошгүй сөрөг хүчин зүйлүүд байгааг тодотгож байна.
Цахилгаан автомашинаас эхлээд цэргийн техник хэрэгслийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ давамгай байр суурь эзэлдэг. Энэ нь АНУ, Европын Холбоо болон тэдний холбоотнууд өөрсдийн дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарах түлхэц болж байгаа аж.