logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ж.Даймон: АНУ-ын Төв банк бодлогын хүүг бууруулах нь огцом өөрчлөлт бий болгохгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 18 17:37
    389

    Зургийг: Al Drago/Bloomberg

    Тэрээр "Хүүг өсгөж, бууруулах нь жижиг асуудал. Үүний цаана байгаа бодит эдийн засаг хамгийн чухал" гэж мэдэгдсэн байна

    “АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 25 эсвэл 50 суурь нэгжээр буурууллаа гээд дэлхийг донсолгох хэмжээний том өөрчлөлт бий болохгүй” гэж “JPMorgan”-ий Гүйцэтгэх захирал Жэйми Даймон байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Бодлогын хүүг бууруулах хэрэгтэй. Гэхдээ хүүг өсгөж, бууруулах нь жижиг асуудал. Үүний цаана байгаа бодит эдийн засаг хамгийн чухал” гэж мэдэгдсэн байна.

    Холбооны нөөцийн банк сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байгаа. Харин бууруулах хэмжээ 25 эсвэл 50 суурь нэгж байх уу гэдэг дээр арилжаанд оролцогчид харилцан адилгүй байр суурьтай байгаа юм.

    Даймон өнгөрсөн сард эдийн засгийн тодорхойгүй байдал, инфляцын дарамт байсаар байгааг дурдаж, хүмүүсийн хүлээлт ямар байх нь шийдвэрт тийм ч их нөлөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлж байсан.

    Cэтгэгдэл бичих