logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “SoftBank”, “OpenAI” хамтран Японы бизнесүүдэд хиймэл оюуны үйлчилгээ үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 04 16:35
    390

    Зургийг: Kosuke Okahara/Bloomberg

    “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн “SoftBank Group”-ийн үүсгэн байгуулагч Масаёши Сонтой уулзав

    “OpenAI” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн дэлхийг тойрсон томилолтод гарч, Япон, БНСУ, БНЭУ, АНЭУ, болон ХБНГУ-д зочилж байна. Даваа гарагт тэрбээр Токио хотноо “SoftBank Group”-ийн үүсгэн байгуулагч Масаёши Сонтой уулзаж, “OpenAI” болон “SoftBank”-ийн хамтарсан хиймэл оюуны компани байгуулах төлөвлөгөөг зарлажээ.

    Японы автомашин үйлдвэрлэл, жижиглэн худалдаа тэргүүтэй салбарын компаниудад “OpenAI”-ийн бүтээгдэхүүнийг борлуулж, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэх тус компанийг хоёр компани 50:50 хувиар эзэмших бөгөөд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангахыг мөн онцолжээ.

    Ирээдүйн хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээний суурийг тавихад олон тэрбум ам.доллар зарцуулж буй технологийн аваргуудын эгнээнд SoftBank Group” нэгдээд байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө “SoftBank Group” компани “OpenAI”-ийн хиймэл оюуны дэд бүтэц, дата төвийн бүтээн байгуулалтын “Project Stargate” төсөлд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээ үзэглэсэн юм. 

    Cэтгэгдэл бичих