logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төлөвлөөгүй худалдан авалтаас хэрхэн сэргийлэх вэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 27 13:50
    377

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Жилийн энэ цагт, ялангуяа хаа сайгүй хямдрал зарлагдаж буй үед хэрэглэгчдийн мөнгөө үрэх сэдэл дээд цэгтээ хүрч байгаа нь гарцаагүй. Тэгвэл энэхүү "загатнаа"-г дарах ямар аргууд байна вэ?

    Сэтгэл хөдлөл өндөр үед олон хүмүүс түр зуурын эндорфиний ялгарлын төлөө шаардлагагүй худалдан авалт хийх хандлагатай байдаг. "Одоо аваад дараа нь төлөх" нөхцөлтэй аппликэйшн, үйлчилгээнүүд яагаад өндөр эрсдэлтэй байдгийн шалтгаан нь үүнтэй зарим талаараа холбогдоно. Хэдхэн товшоод л мөнгө таны данснаас хэдэн саяараа урсан гарна.

    Аливаа бараа, бүтээгдэхүүнийг сагсандаа хийхээс өмнө өөртөө 24 цагийн хүлээх хугацаа өгөх хэрэгтэйг зөвлөх үйлчилгээний "GuidePoint Financial Planning" компанийн Үүсгэн байгуулагч Райан Филлипс зөвлөж байна. Үүний дараа тэрхүү бараа, бүтээгдэхүүн өөрт тань үнэхээр хэрэгтэй эсэх талаар та илүү сайн ойлголттой болох магадлалтай аж.

    Үүнээс гадна цалингийнхаа тодорхой хувийг "зугаацах төсөв" болгон гаргаж, дараа нь түүнийгээ гэмшилгүйгээр зарцуулж болохыг “Envest Asset Management”-ийн партнер Карен Огден онцолж байна. Хэрэв тухайн сард "зугаацах төсөв" гарахааргүй бол салхинд гарах, ууланд алхах зэргээр сэтгэл санаагаа дэмжих үнэгүй үйл ажиллагааг сонгох хэрэгтэй гэжээ.

    Харин “Wolff Financial”-ийн Үүсгэн байгуулагч Бриттани Волф таны хувьд яг юу хамгийн үнэ цэнтэй болох талаар бодож үзэх нь зүйтэй гэж тодотгов. Ганц удаа болох урлагийн тоглолтыг та шинэ хувцас худалдаж авахаас илүү чухалд тооцох уу? Хэрэв тийм бол төсвөө үүндээ нийцүүлэн тохируулах хэрэгтэй.

    Эцэст нь "Fiduciary Financial Advisors"-ийн Санхүүгийн зөвлөх Хит Биллерийн энэ зөвлөгөө танд маш дэмтэй байж магадгүй. Тэрбээр "Хүмүүс худалдан авалт хийхэд гарах зардлыг мөнгөн дүнгээр биш харин тэр мөнгийг олохын тулд ажиллах ёстой цагаараа тооцох хэрэгтэй. Цагт 20 ам.долларын цалинтай хүн хэрэв 1000 ам.доллароор аялалд явах гэж байгаа бол тэрхүү аяллын төлөө илүү 50 цаг ажиллах байсан уу гэж өөрөөсөө асуу" хэмээн зөвлөж байна. 

    Cэтгэгдэл бичих