logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Сансарт гацсан NASA-ийн нисэгчдийг “SpaceX”-ийн хөлгөөр авчирна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 26 14:30
    139

    Зургийг: Miguel J. Rodriguez Carrillo/AFP/Getty Images

    “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг есдүгээр сарын эцсээр хөөрнө

    Олон улсын сансрын станцад гацаад буй NASA-ийн нисэгчдийг “SpaceX”-ийн хөлгөөр авчрахаар боллоо. Энэхүү ажиллагааг гүйцэтгэх үүрэг хүлээн аваад байсан “Boeing” компанийн “Starliner” хөлөгт гэмтэл гарсан учраас  есдүгээр сарын эхээр зорчигчгүй буцан ирнэ гэдгийг NASA мэдэгдсэн байна.

    “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг есдүгээр сарын эцсээр хөөрч, сансрын нисэгчдийг эх дэлхийд буцаан авчрах аж. Аялал зургаан сар орчим үргэлжлэхээр байна.

    NASA “SpaceX”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй энэ үед өрсөлдөгч “Boeing”-ийн хувьд “Starliner” хөлгөөр анхны зорчигчдоо тээвэрлэх төлөвлөгөө нь долоо орчим  жилээр хойшлоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих