logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮4.06 сая байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 18 14:20
    2208
    Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй

    Улаанбаатар хотод наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн бол өмнөх сараасаа 0.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөгийн үнэтэй байна.

    Харин хуучин орон сууцны дундаж үнэ 3.8 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өссөн. Задлаад харвал Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт хуучин орон сууц 4 сая төгрөгөөс дээш үнэтэй байгаа бол Баянзүрх, Баянгол дүүрэгт 3.4-3.5 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу дунджаар 2.77 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Ерөнхийд нь харвал хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс өндөр дүнгээр өссөн байгаа бол шинэ орон сууцны үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй.

    Хуучин орон сууцны үнийн өсөлт нь шинэ орон сууцны үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэл дагуулдаг талаар орон сууцны зах зээлийн судалгаа хийдэг “Тэнхлэг зууч” компанийн Үйл ажиллагаа хариуцсан Захирал С.Гантуяа мэдээлж байсан. Мөн орон сууцны үнэ ирэх саруудад ерөнхийдөө тогтворжих хандлагатай байгааг тэрээр онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих