logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    X сард шинээр ₮235 тэрбумын ипотекийн зээл олгосноос ₮120 тэрбум нь 6 хувийн хүүтэй зээл байжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 22 16:20
    205

    Зургийг: С.Батсайхан

    Ипотекийн зээлийн үлдэгдэл X сарын эцсийн байдлаар 7.2 их наяд төгрөг болж өсөв

    Аравдугаар сарын статистик мэдээллээр банкны системийн хэмжээнд олгосон ипотекийн зээлийн нийт үлдэгдэл долоон их наяд 272 тэрбум төгрөг болж нэмэгдлээ.

    Зөвхөн аравдугаар сард шинээр 235 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 120 гаруй тэрбум төгрөг нь жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрт хамаарч, үлдсэн хэсэг нь банкны энгийн орон сууцны зээл байгааг Монголбанк мэдээллээ. Тухайн сард төлөгдсөн нийт зээлийн хэмжээ 83.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сартай ойролцоо түвшинд байна.

    2023 оны III улиралд ипотекийн зээлийн хөтөлбөр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байсантай холбоотойгоор тухайн улиралд шинээр олгосон зээлийн хэмжээ эрс буураад байсан ч есдүгээр сараас хэвийн үргэлжилж байгаа юм.

    Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүү 2020 оноос хойш зургаан хувь болсон ч өмнө нь найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийг шилжүүлэх хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй гэж Монголбанк мэдээлж байна. Найман хувийн хүүтэй ипотекийн зээлдэгчийг зургаан хувийн зээл рүү шилжүүлж зөрүүг нөхөхөд 450 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоотой байгаа аж.

    2023 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн эргэн төлөлт болох 500 орчим тэрбум төгрөгөөр зээл олгогдоод явах бол 2024 онд ч мөн адил энэ хэмжээний эргэн төлөлт хийгдэх тооцоотой байна. Харин банкнууд өөрийн эх үүсвэрээс 120 орчим тэрбум төгрөгийн зээл гаргахаар байгааг Монголбанк тодотголоо.

    Cэтгэгдэл бичих