
Зургийг: Ting Shen/Bloomberg
Хиймэл оюун нь дэлхий дахинд “хэвлэлийн машин, уурын хөдөлгүүр, цахилгаан эрчим хүч, компьютер, интернэт”-ийн нэгэн адил хувьсгал хийх потенциалтай болохыг “JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон онцолжээ.
Тэрбээр жил бүр хувьцаа эзэмшигчдэд илгээдэг захидлынхаа багагүй хэсэгт “Wall Street”-ийн том бизнесүүдэд болон нийгэмд хиймэл оюуны үзүүлэх ач холбогдлыг тодотгосон байна. “JPMorgan Chase” банк маркетинг, залилан, эрсдэл зэрэг 400 гаруй кейст ашиглагдах технологийн хэрэгцээг тодорхойлж, хиймэл оюуны олон мянган мэргэжилтэн, дата шинжээчдийн баг бүрдүүлж, генератив хиймэл оюуны нэвтрүүлэлтийг судалж эхэлснийг Жэйми Даймон мэдээлсэн байна.
Мөн захидалдаа “Үүний үр дүн ер бусын гайхамшигтай төдийгүй өнгөрсөн зуунуудад гарсан технологийн зарим томоохон инновацтай адил хувьсгал хийх боломжтой гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Хэвлэлийн машин, уурын хөдөлгүүр, цахилгаан, компьютер, интернэт болон бусад олон зүйлийн адил гэж болно” хэмээн бичжээ.