logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Гангийн үнэ 40 хувиар унаж, 2022 оны эцсээс хойших доод түвшин рүү дөхөөд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 26 13:00
    214

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог нүүрсний үлэмж хувь нь гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс байдаг

    Энэ долоо хоногт Хойд Америкийн гангийн томоохон үйлдвэрлэгчид жил бүр болдог “SMU Steel” чуулга уулзалтад оролцоно. Энэхүү чуулганаар тасралтгүй өсөн нэмэгдэж буй БНХАУ-ын гангийн экспортын нөлөө болон АНУ-ын гангийн эрэлтийн талаар голчлон хэлэлцэх аж.

    БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид гадаад зах зээл рүү экспортоо нэмэгдүүлснээр барууны орнуудтай худалдааны зөрчлийг нь улам хурцатгаад байгаа юм.

    Гангийн үнэ энэ он гарсаар 40 гаруй хувиар буурч, 2022 оны эцсээс хойших доод түвшинд хүрэх дөхөөд байна.

    Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог нүүрсний үлэмж хувь нь гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс байдаг. БНХАУ-ын гангийн салбарыг гүнзгий удаашрал руу хөтөлж, нөлөөлөл нь дэлхий даяар мэдрэгдэх хэмжээний хямрал айсуйг ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани анхааруулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих