logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “OpenAI” компани "ChatGPT"-ийн илүү хурдан, хямд “GPT-4o” шинэ хувилбараа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 14 09:20
    1678

    Зургийг: openai.com

    “GPT-4o” хувилбар нь интернэтийн асар их дата мэдээлэлд суурилсан тул текст, аудио төдийгүй зургийг хоёр дахин өндөр хурдаар боловсруулах боломжтой болжээ

    “OpenAI” компани жилийн өмнө гаргасан “GPT-4” хиймэл оюунт моделийнхоо илүү хурдан бөгөөд хямд үнэтэй шинэ хувилбарыг танилцууллаа. "GPT-4o" хувилбар нь  бичвэр, дуу хоолой, зургийг хоёр дахин өндөр хурдаар боловсруулах боломжтой төдийгүй 50 хэл дээр ажилладаг болсон нь гол давуу тал аж. Мөн хэрэглэгч системд зураг илгээвэл, зургаар хариу өгөх чадвартай болжээ.

    Тэрхүү чатбот системээс асуулт асуухад миллисекунд буюу секундийг мянга хуваасантай тэнцэхүйц богино хугацаанд аудио хариу өгөх хүчин чадалтай. Ингэснээр мэдээллийг илүү түргэн хугацаанд авах боломжтой болж байгааг “OpenAI” онцолж байна.

    Шинэ хувилбарыг танилцуулах арга хэмжээний үеэр тус компанийн Технологи хариуцсан ахлах ажилтан Мира Мурати “ChatGPT”-тэй харилцан яриа өрнүүлж, аудио хариуны хурдыг баталжээ. Түүнчлэн шинэ хувилбар нь нэг хэлнээс нөгөөд маш богино хугацаанд орчуулга хийж, өгөгдсөн сэдвээр дуулах чадвартай гэдгээ хүртэл харуулсан байна.

    Хэрэглэгчид ирэх долоо хоногоос шинэ хувилбарыг хэрэглэж эхлэх боломжтой аж. Энэхүү шинэчлэлийн хүрээнд өмнө нь зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд боломжтой байсан үйлдлүүдийг бүх хэрэглэгчдэд нээлттэй болгосон байна. Тухайлбал: веб сайтаас хайлт хийх, чатботтой ярилцах, хариултуудаа хэд хэдэн төрлийн хоолойгоор сонсох, харилцан яриагаа ирээдүйд санах ойд хадгалах зэрэг олон үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ.

    Шинээр танилцуулсан “GPT-4o” хувилбар нь асар хурдацтай хувьсаж байгаа хиймэл оюуны талбарт дахин тэсрэлт боллоо. Учир нь “GPT-4” нь одоо ч энэ салбарт алтан стандарт хэвээр байгаа юм. “Anthropic”, “Cohere”, “Google” зэрэг технологийн томоохон болон стартап компаниуд “GPT-4”-тэй зэрэгцэх хиймэл оюуны загваруудыг гаргаад байгаа юм. 

    “OpenAI” компани “ChatGPT”-ийн шинэ хувилбараа “Google”-ийн “I/O” бага хурлын өмнөхөн танилцуулсан нь анхаарал татаж байна. Бага хурлын үеэр “Google” компани мөн л хиймэл оюуны шинэ амжилтуудаа танилцуулахаар байгаа аж.

    Cэтгэгдэл бичих