logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Давост чуулсан бодлого тодорхойлогчид, салбарын манлайлагчдын өгсөн гол мессежүүд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 19 10:00
    645

    Зургийг: Hollie Adams/Bloomberg

    "Давос 2024" Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр “Bloomberg TV Mongolia” болон “Bloomberg News”-ийн сурвалжлах багт тусгай ярилцлага өгсөн эрхмүүдийн онцлох байр сууриудыг хүргэж байна

    “Итгэлцлийг сэргээх нь” сэдвээр зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр хөшгөө хааж байна. Улс төрийн халуун үйл явдлууд дайн дажинтай давхцахаар байгаа ч энэ онд дэлхийн эдийн засаг “тэсвэр сайтай” байх нь гэсэн ерөнхий мессежийг Давост чуулсан элитүүд өгч байлаа.

    unnamed (3).jpg

    1400 гаруй эксперт, бодлого тодорхойлогч, салбарын манлайлагчид ойрын болон дунд хугацаанд дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол эрсдэлүүдийг уламжлал ёсоор тодорхойлсныг бид өмнө нь танилцуулсан. 

    unnamed (4).jpg

    “Финланд улс 20 жилийн өмнө одоогийн Монгол Улстай адил тээвэрлэлт, халаалт, эрчим хүчний салбартаа их хэмжээний нүүрс, газрын тос зэрэг шатах түлш хэрэглэдэг байсан. Харин өнгөрсөн оны байдлаар  цахилгаан эрчим хүчний 90-ээс дээш хувь нь шатах түлшнээс хамааралгүй болсон. Одоо Финландын төвлөрсөн халаалтын системийг цахилгаан халаалтад шилжүүлж байна.

    Салхины эрчим хүч одоогийнх шиг Финландын хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр болно гэдэгт 10 жилийн өмнө итгэх хүн байгаагүй. Мөн аюулгүй байдлаа сайтар хангаж ашиглавал цөмийн эрчим хүч бол тогтвортой шийдэл"

    unnamed (5).jpg

    “MCI Carbon бол хүлэмжийн хийн ялгарал өндөртэй үйлдвэрлэлийн салбаруудаас нүүрсхүчлийн хийг шүүж, үүгээрээ байгальд ээлтэй барилгын материал хийх технологи юм. Үнэнийг хэлэхэд энэ бол маш том салбар. Тооцооллоор 5.9 их наяд ам.доллароор үнэлэгдсэн. “MCI Carbon" шиг технологийг Монгол Улсад ашиглах бүрэн боломжтой”

    unnamed (8).jpg

    “Ногоон шилжилтийн талд БНХАУ олон чиглэлд дэлхийд тэргүүлж байна гэж хэлнэ. БНХАУ ногоон зорилтоосоо ухарвал энэ нь томоохон эрсдэл байх болно”

    unnamed (9).jpg

    “Швейцар бол экспортод түшиглэсэн улс. Швейцарын эдийн засгийн үзүүлэлтүүд тун сайн байгаа. Ажилгүйдлийн түвшин маш доогуур буюу хоёр хувь, инфляц бусад орнуудтай харьцуулахад өндөр биш буюу 1.7 хувьтай байна. Худалдааны гол түнш болох Европын Холбоо, түүний ард бичигддэг АНУ, БНХАУ-ын эдийн засаг сайн биш байвал мэдээж энэ нь Швейцарын эдийн засагт эрсдэл болно”

    unnamed (10).jpg

    “Дэлхийн “ТОП 600” компанийн 0.4 хувь нь л нийлүүлэлтийн сүлжээний бүхий л үе шатанд амьдралын өртөгт хүрэлцэх хэмжээний цалин олгох амлалт өгөөд байна. Дөнгөж 0.4 хувь. Нөгөө талаас энэ монопол эрх мэдэл бидний амьдралыг ч тодорхойлж байна. Үр тарианы хоёр компани л гэхэд дэлхийн үр тарианы зах зээлийн 40 хувийг удирдаж байна. Тэгэхээр та юу идэхийг энэ компаниуд шийднэ гэсэн үг. 25 жилийн өмнө эмийн 60 том компани байдаг байлаа. Одоо 10 болсон байна. Тэгэхээр эм хүртэл адилхан”

    unnamed (11).jpg

    “Уур амьсгалын чуулга, уулзалтууд булхайгаар дүүрэн байгаа нь дэлхий нийтийн тэвчээрийг барж байна. Шатах түлшний салбарынхан хөзрийн гол моднуудыг атгасан хэвээр байна. Хийгдэж буй гэрээ хэлэлцээрүүд нь маш их цоорхойтой. Далд утгатай үгсээр дүүрэн. Бид шатах түлш гэдэг хэллэгийг ашиглах боломжтой болохын тулд 28 жилийн нүүр үзсэн. Уур амьсгалын хямрал бол шатах түлшний хямрал юм”

    Cэтгэгдэл бичих