
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Volkswagen”, “Stellantis”, “Mercedes-Benz” зэрэг тэргүүлэх авто үйлдвэрлэгчид ирэх саруудад шинэ загваруудаа олноор нь танилцуулах хүлээлттэй байна. Эхний улиралд нэлээд саараад байсан өсөлтийг эргэн эрчимжүүлэхэд шинэ загварууд нь дэм болно гэж эдгээр компани үзэж байгаа аж. Тухайлбал: "Mercedes"-ийн ашиг I улиралд 34 хувиар унаад зогсохгүй үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаагаас шалтгаалан ашигт ажиллагаа нь зорилтот түвшнээс доогуур байв. Хэдий тийм боловч Европт цахилгаан автомашины эрэлт суларсан, мөн бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдсанаас шалтгаалж хэрэглэгчдийн худалдан авалтын сонирхол буураад байгаа аж. Энэ нь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудад цаашдаа ч сорилт учруулсан хэвээр байна гэж шинжээчид онцолжээ. Ялангуяа БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал нь тансаг зэрэглэлийн автомашин худалдан авагчдад хүндээр туссан байна. Үүнтэй холбоотойгоор “Volkswagen”-ийн эзэмшдэг “Porsche” компани 2022 онд IPO хийснээсээ хойших хамгийн тааруу үзүүлэлттэй улирлын тайлангаа гаргаад байна. “Volkswagen”-ийн брэндүүд энэ онд 30 гаруй шинэ загвар гаргаж, БНХАУ зэрэг зах зээлүүд дэх борлуулалтаа дэмжихээр төлөвлөөд байгаа юм.
Автомашин борлуулалтын сүүлийн үеийн үзүүлэлтүүд төсөөллөөс доогуур байж, цахилгаан автомашины борлуулалт тасралтгүй өснө гэсэн найдлага талаар болоод байгаа. Хэдий тимй боловч энэ зах зээл уналтын циклийнхээ хамгийн доод цэг рүү дөхөж байна гэж “Mirabaud” группийн шинжээч онцолжээ.