
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
Mongolian Mining Corporation-ийн хувьцаа огцом унаж, арилжааны идэвх нь 27 дахин өсөөд байна
Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 27 14:24
265
Brent Lewin/Bloomberg
Компанийн 483 мянга гаруй хувьцаа арилжаалагдсан нь 20 өдрийн дундаж түвшнээсээ 27 дахин өндөр дүн болжээ.
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш Пүрэв гарагийн өглөөний арилжаагаар 8.4 хувиар огцом уналаа. Мөн сүүлийн байдлаар компанийн эргэлтэд орж буй хувьцааны тоо хэмжээ сүүлийн 20 өдрийн дундаж түвшнээсээ 27 дахин өсжээ.
Нэгж хувьцааны ханш нь өнөөдөр 12 цагийн байдлаар 6.10 хонконг доллар болж унасан нь 2023 оны XII сараас хойших доод үзүүлэлт болов. Урт хугацаанд харвал сүүлийн жил орчмын хугацаанд 50 хувиар, сүүлийн нэг сард 16 хувиар унаад байгаа юм.
2008 онд Тавантолгойн “Ухаа худаг” нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг MMC-ийн охин компани Энержи Ресурс ХХК-д шилжүүлсэн гэрээ хууль зөрчсөн гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсныг Засгийн газар Лхагва гарагт мэдээлсэн. Иймд тус гэрээг хүчингүй болгох тогтоолын төсөл гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйг ХЗДХ-ын сайд онцолсон юм. Тухайн үед тус ордын төсөл дээр Засгийн газрын том ажлын хэсэг гарч, дөрвөн сар хэлэлцээр хийж байж тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан болохыг MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал мэдэгдэж байв.
Cэтгэгдэл бичих