logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    BI: 2024 онд дэлхийн эдийн засаг 2.7 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 27 09:00
    402

    Зургийг: Carl Court/Getty Images

    Ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг дунджаар 3.1 хувиар өснө

    Энэ онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өсөх таамагтай байгаа бол ирэх онд үүнээс бага буюу 2.7 хувиар өснө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна.

    2009 оны санхүүгийн хямрал, 2020 оны Covid-19 цар тахлыг эс тооцвол 2024 онд дэлхийн эдийн засаг 2001 оноос хойших хамгийн удаан өсөлтийг үзүүлэхээр байгаа аж. 

    Ирэх 10 жилийн хугацаанд  дэлхийн эдийн засаг жилд дунджаар 3.1 хувийн өсөлттэй байна гэж  шинжээчид тооцоолж байна. Үүнтэй харьцуулахад 2015-2020 онд өсөлт 3.5 хувьтай байсан юм.

    Түүнчлэн хүн амын насжилтын асуудал нүүрлээд буй хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай буюу дунджаар 1.4 хувьтай байх тооцоолол гарсан байна.

    АНУ-ын хувьд Холбооны Нөөцийн банк ирэх гуравдугаар сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр,  2024 онд нийт 125 суурь нэгжээр буулгана гэсэн таамаг байгаа юм. Харин Европын Төв банк ирэх онд бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр, Английн Төв банк 50 суурь нэгжээр буулгах төсөөлөлтэй байна.

    Хөгжиж буй орнуудын хувьд ирэх онд эдийн засгийн өсөлт нь мөн л удаан буюу 4.1 хувьтай байхаар байгаа ажээ. Энэ нь 2023 оны 4.4 хувийн өсөлтөөс бага дүн юм. 

    БНХАУ-ын хувьд хүн амын насжилт, их хэмжээний өрийн асуудал зэргээс үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр нь буурахаар байна. Тухайлбал: 2010-2020 онд найман хувийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг 2030 он гэхэд 3.5 хувь болж буурах төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих