logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    "Nvidia"-ийн хувьцааны ханш эргэн сэргэж, зах зээлийн үнэлгээ нь сүүлийн 4 өдөрт $420 тэрбумаар нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 14 16:00
    722

    Зургийг: I-Hwa Cheng/Bloomberg

    “S&P 500 Index”-ийн нийт өсөлтийн 22 хувийг “Nvidia” дангаараа бүрдүүлж байна

    “Nvidia”-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд өнгөрсөн зургаан долоо хоног хүндхэн болж өнгөрсөн ч ханшийн уналт дууссан байж магадгүй гэсэн дохио боллоо.  Тус компанийн хувьцааны ханш сүүлийн дөрвөн арилжаагаар 17 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь бараг 424 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. 

    “Nvidia”-ийн хувьцааны ханш ийнхүү өссөн нь өргөн хүрээгээрээ хөрөнгийн захын өсөлт бий болоход нөлөөлжээ. Сүүлийн арилжааны дөрвөн өдөр “S&P 500 Index”-ийн нийт өсөлтийн 22 хувийг “Nvidia” дангаараа бүрдүүлж байна. Энэ нь тус индексэд бүртгэлтэй бусад компаниудын өсөлттэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.

    “Nvidia”-ийн өсөлтийн нөлөөгөөр “S&P 500 Index”-ийн өсөлт долоодугаар сарын эхэн үеэс хойших хамгийн удаан хадгалагдсан өсөлтөд тооцогдож байна. Энэ нь  сүүлийн хоёр жилийн хамгийн огцом уналтын гэрч болсон  хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ боллоо.

    Cэтгэгдэл бичих