logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Бүтээгдэхүүн дэх сахрын хэмжээг бууруулах үүрэг хариуцлага бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 15 16:00
    591

    Зургийг: С.Батсайхан

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 80.9 хувь нь чихэрлэг болон хэт чихэрлэг ундааг долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгаа байна

    Чихэрлэг ундаанд татвар ногдуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Насанд хүрсэн хүн өдөрт 25 грамм сахар хэрэглэхийг Эрүүл мэндийн яам зөвлөдөг. Үүний дагуу 100 грамм ундаанд таван грамм сахар агуулбал ямар нэгэн татваргүй, үүнээс дээш бол татвартай байхаар хуулийн төсөлд тусгажээ.

    Одоогоор дэлхийн 85 улсад чихэрлэг ундаанд татвар ногдуулж, чихэрлэгийн хувь хэмжээг зохицуулж байна. Монгол Улсын хувьд ундааны хэрэглээний 85 хувийг дотоодоос хангадаг.

    Сахрын хэт их хэрэглээ нь таргалалт, түүнээс үүдсэн өвчлөл, хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Эрүүл мэндийн сайд онцолж байв. Монгол Улсын 18-65 насны хүн амын 31 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, тав хүртэлх насны хүүхдүүдийн 28 хувь нь илүүдэл жинтэй байна.

    Мөн сургуулийн насны хүүхдүүдийн 67 хувь нь шүдний цооролтой гэж гарчээ. Тиймээс чихрийн өндөр агууламжтай ундааны чихэрлэгийн хэмжээг бууруулах, импортыг бууруулах, түүнийг орлох эрүүл хүнс болон жимс ногооны хэрэглээг хэвшүүлэх нь чухал гэж төсөл санаачлагчид үзэж байна.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

    УИХ-ын гишүүн Г.Ганболд

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа

    Cэтгэгдэл бичих