logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    АНУ-ын эдийн засаг агших магадлал нэмэгдэж байгааг “JPMorgan”, “Goldman Sachs” анхаарууллаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 14 15:25
    157

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    Goldman Sachs: АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 29 хувьтай байсан бол 41 хувь болж өссөн

    АНУ-ын эдийн засаг агших магадлал нэмэгдэж байгааг санхүүгийн зах зээлийн хөдөлгөөнүүд илтгэж байгааг “Goldman Sachs Group” болон “JPMorgan Chase”-ийн шинжээчид анхаарууллаа.

    АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал дөрөвдүгээр сард 29 хувьтай байсан бол 41 хувь болж өссөн гэж “Goldman Sachs Group”-ийн шинжээчид үзэж байна. “JPMorgan Chase”-ийн шинжилгээний загварын үр дүнд АНУ-ын эдийн засаг агших магадлал гуравдугаар сард 20 хувь байсан бол одоо 31 хувь болж өссөнийг харуулжээ.

    Холбооны Нөөцийн банк өмнө нь таамаглаж байснаас илүү эрчимтэйгээр бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн нь эдгээр хөдөлгөөнүүд гарахад голлон нөлөөлсөн гэж дээрх банкнуудын шинжээчид дүгнэсэн байна.

    Өнгөрсөн сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч, ажлын байрны тоо саарсан үзүүлэлттэй гарсан юм.

    Cэтгэгдэл бичих