logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп “Худалдааны дайн”-аа өргөжүүлж, Европын Холбоонд “тун удахгүй” тариф тогтоохоо мэдэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 04 09:00
    256

    Зургийг: Bloomberg/Allison Robbert/AFP

    Азийн хувьцаануудын “MSCI Index” сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр уналаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, БНХАУ-ын импортын бараанд татвар ногдуулах арга хэмжээгээ шуурхай бөгөөд түрэмгий эхлүүлэхээр болж, Европын Холбоог ч мөн шинэ тарифаар сүрдүүлснээр дэлхийн санхүүгийн зах зээлд бужигнаан үүсэв.

    Азийн хувьцаануудын “MSCI Index” сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр унасан бол ам.долларын эсрэг мексикийн песогийн ханш бараг гурван жилийн доод цэгт, канад долларын ханш 2003 оноос хойших доод түвшинд хүрч суларлаа.

    Криптовалютууд мөн цохилтод өртөж, “Bitcoin”-ийн ханш хамгийн ихдээ зургаан хувиар унасан бол зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт бичигддэг токен болох “Ether”-ийн үнэ 27 хүртэлх хувиар унаад байна.

    TRUMP-TARIFF.png

    Нийлүүлэлтийн тасалдал үүсэх болгоомжлол газрын тосны үнийг 3.7 хүртэлх хувиар өсгөсөн бол зэс болон хөнгөн цагааны үнэ Лондоны Металлын биржид тонн тутамдаа 1.5 хүртэлх хувиар буурчээ.

    “Покероор яривал Дональд Трамп эхний гараандаа бүгдийг мөрийнд тавилаа. Зах зээл үүнд ямар ч бэлтгэлгүй байлаа” хэмээн “Standard Chartered” банкны шинжээч Стивен Ингландер онцолсон байна.

    “Худалдааны дайн” эрчээ авснаар Азийн технологийн компаниудын хувьцааны ханш 20 гаруй хувиар буюу өндөр дүнгээр унах эрсдэлтэй байгааг “JPMorgan Chase”-ийн шинжээчид анхаарууллаа.

    Богино хугацаандаа огцом унах магадлалтай байгаа тул эрт ашгаа аваад технологийн салбарын хувьцаануудаас гарахыг зөвлөсөн байна. Харин эсрэгээрээ БНХАУ-ын хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон түүхий эд үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөх боломжтой байгааг таамаглажээ.

    Компьютерын чипийн тариф, худалдааны хурцадмал байдал эргэн эрчимжих нь уналтад голлон нөлөөлнө гэж “JPMorgan Chase”-ийн шинжээч Шаун Ким тодотгов. 

    Cэтгэгдэл бичих