logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    СЭЗИС: Уул уурхайн салбарт ГШХО-ын талаар тогтсон бодлого, үзэл баримтлал төлөвшөөгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 05 16:00
    576

    Зургийг: СЭЗИС

    Монгол Улсад хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлж байна

    Монгол Улсын уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй байгааг СЭЗИС-ийн  “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгаанд онцоллоо. Судалгаанд оролцогч талуудын 95 хувь нь уул уурхайн салбарын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг дунджаас дээш, харин салбарын хөгжилд гадаадын шууд хөрөнгө оруулалт дунджаас дээш чухал нөлөөтэй гэж 98 хувь нь хариулсан байна.

    Засгийн газрын бодлогын залгамж чанар муу байгаа нь уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтойг тодотгосон юм.

    Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрдөг татварын хэмжээ 2014 онд нэг их наяд төгрөг байсан бол 2023 онд найман их наяд төгрөг болж, найм дахин өссөн байна. Мөн уул уурхайн салбарын төлж буй татварын 76 хувийг “Топ 5” компани бүрдүүлж байгаа аж. Салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин өндөр байгаа учраас тухайн салбарын ажилтнуудын цалин 2010 оноос хойш 6.3 дахин өсжээ.

    Түүнчлэн уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувиар өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага байгааг судалгаанд онцолсон байна.

    ШУТИС-ийн багш М.Дагва

    СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан 

    Cэтгэгдэл бичих