logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх магадлал 14 хувьтай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 22 11:30
    185

    Зургийг: Julian Stratenschulte/Getty Images

    Дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд одоогоор өгөөд буй үүрэг амлалтууд нь дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтдоо хүрэхэд хангалтгүй хэвээр байгааг НҮБ анхааруулж байна

    Нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг “тэг” болгох бүх зорилтууд биелсэн хамгийн өөдрөг хувилбарт ч улс орнууд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх магадлал 14 хувьтай байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс хийсэн шинэ судалгаа харууллаа.

    Одоогийн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөө улс орнууд амлалтаа 100 хувь биелүүлсэн тохиолдолд дэлхийн дулаарлыг цельсийн 2.9 хэмд хүргэнэ. Дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд одоогоор өгөөд буй үүрэг амлалтууд нь дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтдоо хүрэхэд хангалтгүй хэвээр байгааг НҮБ анхааруулж байлаа. 

    Дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэм, хамгийн тохиромжтой нь 1.5 хэмээс доогуур байлгахын тулд 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын хэмжээ одоогийн бодлогын хувилбаруудтай харьцуулахад 28 хувиар буурч, 42 хувь болох ёстой гэж дээрх тайланд дурдсан байна.

    НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд 2030 он гэхэд хорт хийн ялгарлыг 2010 оны түвшнээс 45 хувиар бууруулах шаардлагатай аж. Харин улс орнуудын одоогийн амлалтуудаас үзэхэд 2030 он гэхэд 10.6 хувиар л буурах тооцоо гарчээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад үл ялиг л өссөн үзүүлэлт болж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих