
Зургийг: Hilary Swift/Bloomberg
Өнгөрсөн онд хүлэмжийн хийгээс үүдэлтэй хэт халуун цаг агаарын улмаас Европт 50 мянга орчим хүн амиа алдсан байна. Мөн бусад тивтэй харьцуулахад Европт дулаарал эрчимжиж байгааг “Nature Medicine” сэтгүүл шинэ судалгаандаа онцолжээ.
Хэт халуун цаг агаар хүмүүсийн анзаарч байгаагаас ч илүү олон хүний аминд хүрч байгаа тул эмч нар "чимээгүй тахал" хэмээн нэрлэж байгаа аж. Хэрэв өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын эсрэг зохицуулалтын ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан бол 2023 онд амиа алдсан хүний тоо дээрхээс 80 хувиар өндөр гарах байсан гэж судалгаанд тодотгожээ.
Хүмүүс шатах түлш түлж, онгон дагшин байгалийг сүйтгэж байгаагаас цаг агаарын хэм улам нэмэгдэж, хугацаа нь уртсаж, давтамж нь ихсэж байгааг судлаачид анхааруулж байна. 2023 он дэлхийн хэмжээнд хамгийн халуун жилээр тэмдэглэгдсэн бол Дэлхийн цаг уурын байгууллагын гаргасан тайланд 2024 он дээд амжилт тогтоосон халуун жил болох магадлал өндөр байгааг дурджээ.