logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Goldman Sachs: 2023-2025 онд цахилгаан автомашины цэнэг хураагуурын үнэ 40 хувиар буурна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 28 15:43
    382

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    БНХАУ-д борлуулалтаараа тэргүүлсэн 10 автомашины зургаа нь цахилгаан хөдөлгүүртэй байна

    Хоёрдугаар сард БНХАУ-д хамгийн их худалдаалагдсан “Топ 10” автомашины зургаа нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь авто салбарын ирээдүй аль хэдийн БНХАУ-д ирснийг харуулж байна.

    Зах зээлийн гол тоглогч “BYD”-ийн Гүйцэтгэх захирал Ван Чюаньфугийн хувьд энэ оны дундаас БНХАУ-д борлуулагдах бүх автомашины тал нь цахилгаан хөдөлгүүртэй болно гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

    БНХАУ-ын Суудлын автомашины холбоо ч мөн ижил төсөөлөлтэй байгаа аж. Энэ сард борлуулагдсан нийт автомашины 46 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байхаар байгааг мэдээлж байв.

    Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтээс харвал салбарын цаашдын төлөв маш эерэг байна. Тухайлбал: лити, никель, кобальт  зэрэг цэнэг хураагуурын металлуудын үнэ өнгөрсөн онд 80 хувь, 30 хувь болон 25 хувиар буурчээ.

    unnamed.jpg

    “Goldman Sachs”-ийн тооцооллоор цахилгаан автомашины цэнэг хураагуурын  үнэ 2023-2025 онд 40 хувиар буурч, улмаар дэлхийн хэмжээнд дундаж үнэ нь киловатт/цаг тутамд 100 ам.доллароос доошлохоор байна. Ингэснээр цахилгаан автомашины худалдан авах үнэ, ашиглалтын зардал нь шатахуунаар явдаг автомашинуудаас бага болох юм.

    Өөрөөр хэлбэл дотоод шаталтат хөдөлгүүр хэрэглээнээс гарах нь цаг хугацааны асуудал гэсэн үг болохыг салбарын экспертүүд онцолж байна.

    Cэтгэгдэл бичих