
•Live
Биднийг дагах
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
“BYD”-ийн цэвэр ашиг 75 хувиар өссөн ч шинжээчдийн таамагт хүрсэнгүй
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 30 16:40
256
Зургийг: Lam Yik/Bloomberg
“BYD” компани 2023 оны IV улиралд 526 мянган нэгж цахилгаан автомашин худалджээ
БНХАУ-д цахилгаан автомашины борлуулалт эрчимжсэнтэй холбоотойгоор “BYD”-ийн ашиг өссөн ч шинжээчдийн таамагт хараахан хүрсэнгүй. БНХАУ-д үнийн өрсөлдөөн ширүүсэж байгаа нь үүнд голлон нөлөөлжээ.
Тус компанийн цэвэр ашиг 2023 онд өмнөх онтой харьцуулахад 75 хувиар өссөнийг аудитлагдаагүй тайлангаас нь харж болохоор байна. Тэр дундаа өнгөрсөн улиралд “BYD” компани 526 мянган нэгж цахилгаан автомашин худалдаж дэлхийд тэргүүлэгч “Tesla” компанийг борлуулалтаараа анх удаа давжээ.
Хэдий тийм боловч “BYD”-ийн орлого шинжээчдийн тооцоолж байсан 4.44 тэрбум орчим ам.доллар хүрээгүй байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар, бүтэн жилийн дүнгээрээ 37 орчим хувиар унажээ.
Cэтгэгдэл бичих