logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    PDAC-аар хэн юу хэлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 05 09:00
    299

    Зургийг: УУХҮЯ

    Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж гэгддэг “PDAC” чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна

    “Уул уурхайн Давос” гэгддэг “PDAC” чуулган Канад улсын Торонто хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы эхний өдөр хөрөнгө оруулагчдад Монгол Улсыг сурталчлах “Mongolia Day” арга хэмжээ зохион байгуулагдаж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд Сайд Б.Уянга, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй эрхмүүд илтгэл тавив. Ямартай ч Монгол Улс бодлогын хувьд чухал мессеж өгөх талд сул байлаа.

    unnamed (2).jpg

    “Bloomberg TV Mongolia” нь PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, чуулга уулзалтын бүхий л мэдээ, мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа бөгөөд Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан тэргүүн Майкл Стэнлитэй ашигт малтмалын салбарын засаглал ба менежмент, хөгжиж буй орнуудын ирэх 25 жилийн уул уурхайн төлөв зэрэг сэдвүүдээр тусгай ярилцлага хийгээд байна.

    Мөн PDAC-ийн Ерөнхийлөгч Рэймонд Голди, “Orano Mining”-ийн Ахлах зөвлөх Кристиан Полак, “S&P Global Commodity Insights”-ийн Судалгаа хариуцсан захирал Кевин Мурфи зэрэг зочидтой ярилцахаар төлөвлөөд байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих