logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уоррен Баффетаас бүх CEO нарын суралцаж болох дөрвөн хичээл
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 05 10:00
    767

    Зургийг: CNBC/NBCUniversal

    "Омахагийн зөнч" Уоррен Баффетын захидал "Компанийг хэрхэн удирдах, хөрөнгө оруулагчдаа хэрхэн менежмент хийх" тухай хичээлүүдээр дүүрэн

    Олон арван жилийн турш хөрөнгө оруулагчид Уоррен Баффетын хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр илгээдэг захидлыг нүд салгалгүй уншиж, домогт хөрөнгө оруулагчийн мэргэн ухаанаас өөртөө бага ч болов шингээж авахыг эрмэлзсээр ирсэн юм. Түүнийг зүгээр ч нэг "Омахагийн зөнч" гэж нэрлээгүй болохыг “Bloomberg Opinion” онцолж байна.

    Хэдий тийм боловч “Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийнхэн, Гүйцэтгэх захирлууд ч Уоррен Баффетын зөвлөгөөг анхааралтай сонсох хэрэгтэй. Түүний захидал "Компанийг хэрхэн удирдах, хөрөнгө оруулагчдаа хэрхэн менежмент хийх" тухай хичээлүүдээр дүүрэн.

    Өндөр ашиг заавал өндөр эрсдэл дагуулах албагүй

    Цахиурын хөндийн стартап соёлд та бүхнээ дэнчин тавихгүй л бол өндөр өгөөж хүртэхгүй гэж байнга номлодог. Уоррен Баффетын “Berkshire Hathaway”-д бол үүний яг эсрэг зарчмаар явна. Тус компани эдийн засгийн “цөвүүн цаг”-т үргэлж бэлтгэлтэй байдаг бөгөөд “төсвийн хэт сахилга баттай зарчим бол компанийн өмнөө тавьсан амлалт” болохыг Уоррен Баффет бичжээ. Энэ нь тийм ч таатай арга барил биш боловч “Berkshire Hathaway”-ийг АНУ-ын ямар ч компанийн хүрч байгаагүй хамгийн их хөрөнгөтэй компани болоход саад болоогүй юм.

    Юу ч хийхгүйгээр мөнгө олох боломж их бий

    1942 онд Уоррен Баффет “Dow Jones”-т анх хөрөнгө оруулсан өдөр тус индекс 100 нэгжээс доошилж унаж байв. Харин өнөөдөр “Dow Jones” 39 мянган нэгж орчимд хэлбэлзэж байна. “АНУ бол хөрөнгө оруулагчдын хувьд үнэхээр гайхалтай орон байсаар ирсэн. Тэд хэнийг ч сонсохгүй, чимээгүй суугаад хүлээхэд л хангалттай” хэмээн тэрбээр бичжээ.

    unnamed (1).jpg

    АНУ-д бооцоо тавих нь хэзээд буруудахгүй

    Эх оронч үзэл өнөөдөр хоцрогдсон байж магадгүй ч “Berkshire Hathaway”-ийн хамгийн том хөрөнгө оруулалтуудын заримынх нь хөдөлгөгч хүч болсон юм. Жишээлбэл: тус компанийн бараг 30 хувийг нь эзэмшдэг “Occidental Petroleum” компанийн газрын тос, байгалийн хийн төслүүд болон агаараас нүүрстөрөгч шүүх санаачилгууд нь “улсынхаа ашиг сонирхлын төлөө” болохыг Уоррен Баффет онцолжээ.

    Залгамжлагчаа сонгосон бол нээлттэй зарла

    Залгамжлалын төлөвлөгөө заавал улсын нөөц байх албагүй бөгөөд тэр дундаа Гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэж өгөх явцыг аль болох уйтгартай байлгахыг Уррен Баффет зөвлөдөг. Тэрбээр 2021 онд өөрийн залгамжлагчаар Грег Абелийг сонгож, “маргааш ч “Berkshire Hathaway”-ийн Гүйцэтгэх захирал болоход бэлэн хүн” болохыг нь хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа сануулж байв.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих