
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
Гадаадын хөрөнгө оруулагчид энэ онд АНУ-ын бондын зах зээлд ихээхэн дэмжлэг үзүүлж байна
Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 17 12:00
372
Зургийг: Alex Kent/Bloomberg
АНУ-ын макро эдийн засгийн төлөв сайжирч буй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна
2024 оны эхний улиралд гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын компаниудын бондод 187 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг “Apollo Global Management” компани мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
АНУ-ын макро эдийн засгийн төлөв сайжирч буй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байгаа аж. Тайлангаас харахад хэрэглэгчдийн зарцуулалт мөн тогтвортой байгаа төдийгүй инфляцын дарамт буурч байна.
Эдийн засагчид өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын эдийн засгийн агшилтыг 38 хувьтай байна гэж таамаглаж байсан ч 13 хувь гэж таамгаа бууруулав. Энэ онд Европын хөрөнгө оруулагчдаас илүүтэй Азийн хөрөнгө оруулагчид АНУ-ын бонд, хувьцаа зэргийг авах сонирхол давамгайлж байгаа юм.
Cэтгэгдэл бичих