
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
“Trafigura” Бразилд холбогдсон авлигын хэрэгт $126 саяын торгууль төлөхөөр байна
Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 28 11:45
180
Зургийг: Fabrice Coffrini/AFP/Getty Images
“Trafigura Group” Майами мужийн Холбооны шүүхийн өмнө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөх магадлалтай байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ
“Trafigura Group” Бразилын Засгийн газрын зарим албан тушаалтнуудад авлига, хахууль өгснөө хүлээн АНУ-ын шүүхээс ногдуулсан 126 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болсон байна. Тус компани пүрэв гарагт Майами мужийн Холбооны шүүхийн өмнө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөх магадлалтай байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Харин “Trafigura Group” болон АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч нар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
“Trafigura Group”-ийн холбогдсон энэхүү хэрэг нь томоохон компаниуд газрын тос олборлолтын гэрээ байгуулахын тулд Засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгсөн хэргээр их хэмжээний торгууль төлөхөөр болоод буй хамгийн сүүлийн үеийн жишээ юм.
Cэтгэгдэл бичих