logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I-V сард ₮2 их наядын ашигтай гарлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 17 10:00
    240

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний 5 сард татварын орлого 40.1 хувиар, татварын бус орлого 76.6 хувиар өсжээ

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний таван сард хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 42.1 хувиар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.

    Орлого өсөхөд татварын орлого 40 хувиар, татварын бус орлого 76.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна.

    Татварын орлого өсөхөд орлогын албан татвар 70 орчим хувиар, онцгой албан татвар 53.7 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 30 хувиар, мөн АМНАТ, нийгмийн даатгалын орлого өссөн нь голлон нөлөөлсөн аж. Татварт эзлэх хувиар нь аваад үзвэл хамгийн өндөр хувийг буюу 33.7 хувийг орлогын албан татвар, 19.9 хувийг НӨАТ, 15.3 хувийг нийгмийн даатгалын орлого бүрдүүлжээ.

    Нөгөө талдаа төсвийн зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 41.3 орчим хувиар өссөн байна.  Үүнд бараа үйлчилгээний зардал хоёр дахин, хөрөнгийн зардал 56.6 хувиар тус тус өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Үүнээс хөрөнгийн зардлыг аваад үзвэл 1.5 их наяд төгрөг хүрээд байгаа аж. Үүнд барилга байгууламжийн зардал, тоног төхөөрөмжийн зардлууд өссөн бол бусад хөрөнгийн зардал буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

    Ийнхүү төсөв ашигтай байгаа ч БНХАУ-ын өсөлтийн төлөв саарч, аж үйлдвэрийн салбарын идэвхжил удаашрах зэргээс хамаарч уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй. Энэ нь төсвийн орлого буурах зэрэг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг Монголбанк тайландаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих