logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Трендийг дагаагүй байлаа гээд алдахгүй - $10 мянгаа өсгөх шинэ хувилбарууд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 17 10:45
    718

    Зургийг: Tom Hall/Bloomberg

    “Bloomberg”-ийн цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын шинэ дугаарыг хүргэж байна

    “Meme” хувьцаанууд дахин анхаарал татах болж, “S&P 500 Index”-ийн хамгийн том 10 хувьцаа үнэлгээгээрээ тус индексийн 35 хувийг анх удаа бүрдүүлж эхэлсэн яг энэ үед 10 мянган ам.доллароор юунд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй талаар экспертүүд туршлагаа хуваалцжээ. 

    IT-ИЙГ ОРХИЖ БОЛОХГҮЙ 

    Гол санаа: 2023 оноос хойш хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол цойлсон ч мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын хувьцаанууд төдийлөн мөр зэрэгцэж чадахгүй байгаа. IT үйлчилгээ үзүүлэгчдийн хувьцаа ерөнхий IT салбарынхтай харьцуулбал хямдхан байгаа төдийгүй хиймэл оюуны айсуй хувьсгалд маш ашигтай гэж болохоор позицтой байна.

    Стратеги: Өнөөг хүртэл хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтын дийлэнх нь тус технологийг ажиллуулахад шаардагддаг дата төвүүд, биет дэд бүтцүүд рүү чиглэж байна. Гэхдээ энэ талбарт анхаарал татах дараагийн том хэсэг нь компаниудад IT дэд бүтцээ удирдаж, сайжруулж, найдвартай болгоход нь тусалдаг IT үйлчилгээ байх ёстой. Генератив хиймэл оюунд хэрхэн бэлтгэж, нэвтрүүлэхэд жинхэнэ зөвлөж чадах экспертүүд нь тэд байх болно.

    Том зургаараа: Үйлчлүүлэгчид шинэ төслүүдээ хойшлуулж, эсвэл цөөлөх болсноор дэлхийн IT үйлчилгээний фирмүүдийн нийт орлогын өсөлт 2023 онд нэлээн саарсан. Хэдий тийм боловч бизнесүүдэд үйл ажиллагааны өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд IT үйлчилгээнд хөрөнгө оруулах шаардлага яваандаа гарч л таарна

    АЖ ҮЙЛДВЭР, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ АНХААР

    Гол санаа: Бодлогын хүү оргил цэгтээ хүрээд буурах нь тодорхой болсон энэ циклд АНУ-ын хувьцаанууд “боловсорч гүйцсэн” байх ёстой. Эдийн засгийн уналтгүйгээр бодлогын хүү буурч байсан 1995, 1998 онуудад АНУ-ын хувьцаанууд жилийн хугацаанд бондуудтай харьцуулахад 20 хувиар өсөж байв. Мэдээж хэрэг АНУ-ын инфляц төсөөллөөс алгуур саарахаар байгаа тул бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах хүлээлт байна. Хэдий тийм боловч хувьцааны шинжээчид ирэх онд компаниудын орлого бараг 12 хувиар өснө гэж байна шүү дээ.

    Стратеги: Бидний зүгээс гурван стратеги санал болгож байна. Нэгдүгээрт, сүүлийн 20 гаруй жил хөрөнгө оруулалт бага хийгдсэн, мөн АНУ БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулахаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж буйг харгалзан аж үйлдвэрийн салбарын хувьцаанд хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй.

    Үүнтэй уялдуулан мөн батлан хамгаалахын салбарын хувьцаанууд авах нь зөв. Украин, Ойрх Дорнод дахь зөрчлөөс үүдэн зэвсэг техникийн эрэлт өсөж байна. Эцэст нь Евро бүсийн үнэлгээ сайтай хувьцаанууд, ялангуяа банкнуудын хувьцааг багцдаа нэмэхийг санал болгож байна.

    Том зургаараа: Европын Төв банк Холбооны нөөцийн банкнаас илүү хурдтайгаар бодлогын хүүгээ бууруулахаар байгаа нь зарим хөрөнгө оруулагчид олон улсын хувьцаануудаар багцаа төрөлжүүлэхэд нөлөөлж байна. Хэдий тийм боловч олон улсын хувьцаанууд АНУ-ынхтай харьцуулахад хямд мэт харагдавч бодит үнэ цэн хэр их хүртээж чадах нь тодорхойгүй.

    ТҮҮХИЙ ЭДИЙГ СОНИРХ

    Гол санаа: Газрын тос болон зарим түүхий эдүүдэд жинхэнэ боломж оршиж байна. Ногоон эрчим хүчний шилжилт явагдсанаар уламжлалт шатах түлшийг сонирхох хүнгүй болно гэж бүгд бодож байгаа. Гэхдээ эрчим хүчний шилжилт бол спортоор яривал 100 метрийн гүйлт биш марафон гэдгийг санаарай. Цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй өсөж байгаа ч газрын тосны эрэлт өдгөө бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд байна.

    Стратеги: Түүхэн чиг хандлагыг харвал эрчим хүчний шинэ эх үүсвэр анх нэвтрэхээс хэрэглээнд давамгайлах хүртэлх хугацаа 30-60 жил үргэлжилж байжээ. Нар, салхи, цөмийн гээд бүхий л сэргээгдэх эрчим хүч нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний ердөө 15 орчим хувийг эзэлсэн хэвээр байна. Тиймээс ялангуяа газрын тосыг харвал шатах түлш ойрын хугацаанд орлогдох төлөв алга.

    Харин зэс зэрэг түүхий эдийн хувьд сүүлийн 10 гаруй жилийн турш нийлүүлэлтийн асуудалтай байлаа. Сэргээгдэх эрчим хүч тэлэх тусам зарим түүхий эд улам ихээр хэрэг болж, эрчим хүчний шилжилтийн зардал огцом өсөхөөр байна. Нарны хавтанд орох хөнгөн цагаан, цэнэг хураагуурт орох зэс гэх мэтчилэн.

    Том зургаараа: Хөрөнгө оруулалтын ертөнц хиймэл оюун, технологийн салбар руу хошуурч байгаа ч хөрөнгө оруулалт хангалттай хийгдээгүй цэгүүдэд боломж хангалттай байна. Технологийн салбараас мэдээж ашиг хүртэгсэд их байх ч хөрөнгө оруулагчийн хувьд би нийлүүлэлтийн хомсдолтой салбаруудыг илүүд үзнэ.

     

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих