logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Сангийн яам: Дотоод үнэт цаасны арилжаа IV/16-наас МХБ-ээр нээлттэй явагдана
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 02 16:25
    693

    Зургийг: С.Батсайхан

    Засгийн газрын бондын арилжаа 2017 оны аравдугаар сараас хойш найман жилийн дараа дотоодын хөрөнгийн зах зээлд явагдах гэж байна

    Дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төгрөгийн бондын суурь хүү тогтоох зорилгоор Засгийн газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс дотоод үнэт цаасны нээлттэй арилжаа эхлүүлэхийг Сангийн яам мэдээлэв. Ингэснээр 2017 оны аравдугаар сараас хойш найман жилийн дараа Засгийн газрын бондын арилжаа дотоодын захад явагдахаар болж байна.

    Арилжааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй хийх бөгөөд арилжааны эхний өдөр нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зургаан сар болон хоёр жилийн хугацаатай бондуудын арилжаа явагдахаар байна. Энэ оны II улиралд нийт 60 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бондын арилжаа хийхээр төлөвлөжээ. 

    unnamed (1).jpg

    Хүүгийн хувьд өрсөлдөөнт зарчмаар явагдаж, хүүгийн орлого нь татвараас бүрэн чөлөөлөгдөх онцлогтой аж. Эргэн төлөлтийн хувьд богино болон урт хугацаат төрлөөс хамаарч хямдруулалтын хүүтэй болон хагас жил тутам төлөгдөх гэсэн нөхцөлтэй байна.

    Засгийн газрын бонд нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалт санал болгож байгаагаараа онцлог гэдгийн мэдээлэлдээ дурджээ.

    Одоогоор хөрөнгийн зах зээлд гарч буй бондууд Монголбанкны бодлогын хүүг жишиг болгон тогтож байгаа бөгөөд Засгийн газрын бонд гарах жигнэсэн дундаж хүүнд чухал нөлөөтэй гэж Сангийн яам үзэж байгаа аж.

    Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжийг харвал арилжааны сүүлийн дөрвөн өдөр эрс өсөөд байна. 2026 онд хугацаа нь дуусах “Номад” бондын өгөөж 48 суурь нэгжээр өсөж, хамгийн огцом хөдөлгөөнтэй байв. Харин лхагва гарагийн байдлаар бүх бондын ханш бага зэрэг өсжээ.

    Төрийн банк болон Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшиж буй 280 гаруй сая ам.долларын бондуудыг арилжаалж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл гарсны дараа өгөөж нь өсөж эхэлсэн байна. “Bloomberg”-т бүртгэлтэй томоохон эзэмшигчдийн эзэмшиж буй хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй байгааг авч үзвэл Төрийн өмчит компаниуд бондоо арилжаалж эхэлсэн байх магадлалтай байна.

     

    Санал болгох: Монголбанкны ачааг хөнгөлөхийн тулд ЗГҮЦ-ны зах зээлийг дахин эхлүүлэх шаардлага байна

    Cэтгэгдэл бичих