logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “SouthGobi Sands” компани ТЕГ-аас ногдуулсан торгуулийг нэмэгдүүлэх шийдвэрийг давж заалдах хүсэлт гаргалаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 17 09:00
    508

    Зургийг: С.Батсайхан

    “SouthGobi Resources” компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажиллаж байв

    “SouthGobi Resources”-ийн Монгол дахь 100 хувийн эзэмшилтэй охин компани “SouthGobi Sands” ХХК Татварын Ерөнхий Газраас ногдуулсан торгуулийг нэмэгдүүлэх шийдвэрийг давж заалдах хүсэлтээ тус байгууллагын Маргаан таслах зөвлөлд гаргаснаа мэдээлжээ.

    Өнгөрсөн сард Татварын Ерөнхий Газраас “SouthGobi Sands”-ийн 2017-2020 оны хоорондох татварын аудитын үр дүнд үнэлгээ хийж, улмаар тус компанид ногдуулаад байсан татварын торгуулийг 75 сая гаруй ам.доллароос 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлээд байв.

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани нь Өмнөговь аймаг дахь Овоот толгойн нүүрсний уурхайн үйл ажиллагаандаа төвлөрөн ажиллаж байгаа юм. Тус компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2022 оны цэвэр ашиг болох 13.6 сая ам.доллароос 457 гаруй хувиар өссөн дүн болж байлаа.

    Cэтгэгдэл бичих