logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНСУ-д ажиллаж буй гадаад иргэдийн тоо 1 сая дөхөж бүх цаг үеийн дээд үзүүлэлтэд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 26 16:56
    473

    Зургийг: koreaherald.com

    БНСУ-ын Статистикийн газрын мэдээлснээр БНСУ-д 923 мянган гадаад иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаагийн талаас илүү хувь нь 30 ба түүнээс доош насныхан байна

    БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо 2023 онд нэг сая дөхөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрснийг “The Korea Herald” онцоллоо.

    Тус улсын Статистикийн газрын мэдээлснээр энэ оны тавдугаар сарын байдлаар БНСУ-д албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэн, оршин сууж буй гадаадын иргэншилтэй иргэдийн тоо 923 мянга хүрсэн нь жилийн хугацаанд 10 хувиар өсөж, дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болсон байна.

    БНХАУ-ын иргэншилтэй солонгос үндэстнүүд нийт гадаад ажиллагсдын хамгийн их буюу 35.3 хувийг эзэлж байсан бол 11.3 хувийг нь вьетнамчууд, 4.9 хувийг хятад иргэд эзэлж байгаа аж. 

    11 дүгээр сарын байдлаар БНСУ-д Монгол Улсын 54 мянга орчим иргэн оршин сууж байгаагаас 19 мянга нь визийн хугацаа хэтрүүлэн оршин сууж байгааг Гадаад харилцааны яам мэдээлж байсан юм.

    Түүнчлэн гадаад ажиллагсдын дийлэнх нь жижиг аж ахуйн нэгжүүдэд, маш цөөн хувь нь томоохон компаниудад ажилладаг болохыг статистик мэдээлэл харуулж байна. Тодруулбал: тэдний 78.8 хувь нь 50-иас доош ажилтантай компанид, 18.1 хувь нь 50-299 ажилтантай компанид, харин ердөө гурван хувь нь 300-аас дээш ажилтантай компанид ажиллаж байгаа аж.

    Харин цалингийн хувьд гадаад ажиллагсдын тэн хагас нь 2023 онд дунджаар сарын 2-3 сая воноор цалинжсан байна.

    Үүнээс өмнө БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийн тоо энэ оны тавдугаар сарын байдлаар 1.43 сая болоод байгааг  “Korea Times” мэдээлсэн юм. 

    Cэтгэгдэл бичих