
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
Энэ онд дэлхийн цагаан алтны зах зээлд нийлүүлэлтийн хомсдол хэвээр үргэлжилж, эрэлт нь нийлүүлэлтээ 476 мянган унцаар давах төлөвтэй гэж Олон улсын цагаан алтны хөрөнгө оруулалтын зөвлөл (World Platimium Investment Council) тооцоолж байна.
Цахилгаан автомашины борлуулалт сулрахаар байгаа нь автомашины катализатор буюу нүүрсэн яндангийн эрэлт өсөхөд нөлөөлснөөр цагаан алтны хомсдол хадгалагдана гэж үзэж байгаа аж.
Автомашины хорт хийн ялгарлыг бууруулах зорилготой төхөөрөмж болох катализаторт ашиглагддаг цагаан алтны эрэлт энэ оны эхний улиралд 2017 оноос хойших дээд түвшинд хүрч өссөн байна. Харин 2024 оны турш хоёр орчим хувиар өсөх төлөвтэй байгааг тус байгууллага онцолжээ.
Мөн катализатор үйлдвэрлэхэд палладиг цагаан алтаар орлуулах шилжилт үргэлжлэх хүлээлттэй ч палладигийн үнийн төлөв тааруу байгаа тул ирэх хоёр жилийн хугацаанд энэ тренд эргэж магадгүйг анхааруулж байна.