logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    БНЭУ-ын эрчим хүчний салбар дахь нүүрсний эрэлт энэ онд 6.5 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 22 16:00
    338

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    Өсөн нэмэгдэж буй нүүрсний эрэлтийг хангахын тулд “Coal India” олборлолтоо нэмэгдүүлнэ

    Энэтхэг улсын Төрийн өмчит “Coal India” компани өсөн нэмэгдэж буй нүүрсний эрэлтийг хангахын тулд олборлолтоо үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Тус улсын эрчим хүчний салбар дахь нүүрсний эрэлт ирэх санхүүгийн жилд 6.5 хувиар өсөж, 874 сая тонн хүрэх төлөвтэй байгааг тус улсын Нүүрсний яам онцолж байна.

    “Coal India” компани гуравдугаар сараар дуусгавар болох санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зорилтдоо хүрч чадахгүй байж болзошгүй гэж мэдээлж байсан юм. Улмаар ирэх санхүүгийн жилийн олборлолтын төсөөллөө бууруулжээ.

    Үүнээс өмнө тус компани хоёрдугаар сарын 26-нд тус улсын Уул уурхайн яамнаас зохион байгуулах чухал ашигт малтмалын дуудлага худалдаагаар гурван уурхай худалдаж авахаар өрсөлдөх гэж буйг тус компанийн ТУЗ-ийн дарга мэдэгдсэн юм.

    Цэвэр эрчим хүчийг дэмжих зорилт тавиад буй Энэтхэг улс өнгөрсөн оны 11 дүгээр сард  5.42 тэрбум ам.доллар босгох тооцоотойгоор чухал ашигт малтмалын эхний дуудлага худалдааг зохион байгуулжээ. Энэ үеэр “Ola Electric”, “Shree Cement” зэрэг хувийн компаниудын сонирхлыг татаж байв. Энэ удаагийн дуудлага худалдаанд “Coal India” компани лити болон никелийн уурхай авахаар өрсөлдөх юм байна.

    Cэтгэгдэл бичих